Цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн явц 37.5 хувьтай байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-09 10:03:32

Дорнод /МОНЦАМЭ/. "ДБЭХС" ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн явц 37.5 хувьтай байна. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээр 36 МВт-ын хүчин чадалтай тус станц ачааллаа даахгүйд хүрсэн юм.

2015 оноос өвөлдөө Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд шилжүүлсэн ч оргил ачааллын үед 38.6 МВт-д хүрч, эрчим хүчний өсөлтийг тогтвортой хангаж чадахгүй болсон. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд 2013 онд байгуулсан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Чойбалсан хотын ДЦС-ын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр "ТБЕА" компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020.05.06-ны өдрийн 164 дүгээр тогтоолоор БНХАУ-ын "ТВЕА" компанид 250 хүний ажиллах зөвшөөрөл олгогдсоноос өнгөрсөн онд 58 хүний бүрэлдэхүүнтэй удирдлага, инженер техникийн ажилтнуудыг хилээр нэвтрүүлж, наймдугаар сарын сүүлээс эхэлсэн төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Энэ онд станцын өргөтгөлд 700-800 Монгол, 300-400 Хятад ажилчин ажиллана.



Related news