Т.Алтаншагай: Насан туршийн зээл хэмээн 50 сая төгрөг шилжүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-14 17:31:52

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, Шударга Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Т. Алтаншагай ярихдаа, “УИХ гишүүн, тамхины хуулийг баталсан Л.Эрдэнэчимэг төрийн ордонд, ажлын өрөөндөө архидан согтуурч, ёс бус үйлдэл хийж  буй нь төрийн хүний шинж мөн үү. Хууль  хэрэгжүүлэгчдийн үнэн төрхийг харуулах үүднээс энэ бичлэгийг бид олон нийтэд дэлгэж буй юм. Миний бие Х.Бат-Ялалт хуульчтай зөвлөлдсөн. Тэрбээр Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзаж энэ ямар учиртай юм бэ гэхэд шууд мөнгө амлаж 50 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн. 50 сая гэдэг бол хоёр өрөө байрны мөнгө. Дундаж цалинтай хүний 8 жилийн хөлс хүч. Тиймээс төрийн хүн ямар ч зүйлийг мөнгөөр шийдэх гэж оролдож буйн үнэн төрхийг ил болгохоор хэвлэлийн бага хурал хийж байна. Шилжүүлсэн 50 сая төгрөгийг энд бэлнээр авчирсан. Үүнийг нь хэвлэлийн хурлын дараа эзэнд нь өгнө” гэлээ.

 Г.Уранчимэг

Related news