Зусланд ажиллах багш, ажилчдын цалингийн төсвийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-19 17:01:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд хүүхэд багачуудын сурч боловсрох, амралтаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгох зорилгоор 100  хүүхдийн багтаамжтай зуслан байгуулах ажил өнгөрсөн онд эхэлсэн.

Харин хүүхдийн зуслан барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан зусланд ажиллах багш, ажилчдын цалин хөлсний зардалд зориулан энэ онд орон нутгаас 50,9 сая төгрөг төсөвлөжээ.

Барилгын ажлыг Сайншанд сумаас урагш 18 км-т улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Энержи прагон" ХХК барихаар ажлаа эхэлсэн юм. Хүүхдийн зуслан барьснаар орон нутгийн хүүхдүүдээс гадна нийслэл болон өөр аймгаас хүүхдүүд ирж амрах боломжтой.

Related news