Дорноговьд гадны аймгийн 300 гаруй толгой мал өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны 12 дугаар сарын 10-ны байдлаар Дорноговь аймагт гадны аймгийн 295 өрхийн 295,6 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Тодруулбал Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар аймгийн малчид нутаглаад байгаа юм.
Бэлчээрийн даацын судалгаагаар өвөлжих, хаваржих боломжит малын тоо хонин толгойд шилжүүлснээр 187,5 мянган толгойгоор хэтэрсэн.
Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Сайхандулаан, Эрдэнэ, Замын-Үүд зэрэг суманд 0,0-3,0 мм цас орж, нийт нутгаар 1-8 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.