Зохиомол хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас аж ахуйн нэгжүүдийг зохиомол хомсдол үүсгэхгүй байх шаардлага хүргүүлж эхэлжээ.
Тодруулбал, тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан зохиомлоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн, хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцно гэдгийг ШӨХТГ-аас мэдээлэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days