"Адуун чулуун", "Монгол шуудан"-гийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 6-нд энгийн арилжаагаар I,
II, III ангиллын 30 ХК-ийн 308.2 сая төгрөгийн үнийн дүнтэй 706.178 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр "Адуун чулуун" (ADL+8.58%) болон
"Монгол шуудан" ХК (MNP+6.50%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-6.67%) болон "Женко тур
бюро" ХК (JTB-5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өдөр Хөрөнгө оруулалтын сангийн
нийт 5127 нэгж эрхийг 554.160 төгрөгөөр арилжсан
байна.
ТOP 20 индекс 0.18 хувиар
буурч, 17517.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,589,653,676,132.95 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ үү.