“Түмэн шувуут” хувьцаатай “өндөг” хөтөлбөр эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Түмэн шувуут” ХК хэрэглэгч нартаа зориулсан “Хувьцаатай өндөг”
хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Уг хөтөлбөрт “Сувиллын өндөг” нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр хамрагдах боломжтой. Худалдан авагч E-CODE аппликейшн татаж ашигласнаар өндөг бүрт 5 төгрөг (egg point) хуримтлуулж, хуримтлалын дүнтэй дүйцэх “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааг тус компаниас авах юм.