"Монгол Базальт" ХК чулуун хөвөнгийн үйлдвэрээ өргөтгөхөд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монгол Базальт" ХК энэ оны 3 дугаар улирлын байдлаарх татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнажээ. Тайланд дурдсанаар нийт 5.96 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулсан байна. Үүнд:
- Чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөлд 2.5 тэрбум төгрөг;
- Цахилгаан дэд станцад 1.1 тэрбум төгрөг;
- Үйлдвэрийн барилгад 680.0 сая төгрөг;
- Үйлдвэрт ашиглах машин механизмд 330 сая төгрөг;
- Базальт карьерийн аж ахуйн тоног төхөөрөмжид 40.1 сая төгрөг;
- Базальт карьерийн аж ахуйн машин механизмд 210 сая төгрөг;
- Түүхий эдийн 4 сарын нөөцөд 599 сая төгрөг;
- Урт хугацаат зээлийн эргэн төлөлтөд 496.5 сая төгрөг тус тус зарцуулжээ.
Тус компани Монголын Хөрөнгийн биржид 2018 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 6.4 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн юм. Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.