Аймгийн Сонгуулийн хороо долоон удаа хуралдаж, 24 тогтоол, гурван захирамж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-14 22:09:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо 9340-2020 утас, “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо” фэйсбүүк хаяг, selenge.songuuliinkhoroo@gmail.com е-мэйл хаягийг тус тус шинээр нээн ажиллуулж байгаа аж. Аймгийн Сонгуулийн хороо удирдлага, зохион байгуулалт, цаг үеийн ажил арга хэмжээ, санал авах өдөр, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр зургаан удаа хуралдсан байна.

Мөн аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар зэрэг байгууллагыг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг нэг удаа хийжээ. Мөн энэ хугацаанд нийт долоон удаа хуралдаж, 24 тогтоол, гурван захирамжийг гаргасан байна. Түүнчлэн тус хорооноос сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэн, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, сумдын сонгуулийн болон хэсгийн хороодод үүрэг, чиглэл өгөх зэргээр 17 албан тоот гаргаж, 42 албан бичиг хүлээн авч ажиллажээ.

Сонгуулийн хугацаанд Сонгууль эрхэлсэн байгууллагын 324 ажилтан, нэр дэвшигчийн менежер 272, шадар туслагч 396, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн 1886 ухуулагч, 283 ажиглагч бүртгүүлэн ажилласан байна. Мөн тээврийн 864 хэрэгсэл зөвшөөрөл авч ажиллажээ. Аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 72856 сонгогч байгаа бөгөөд үүнээс үндсэн 69986 сонгогч бүртгэлтэй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 30 тойрогт нийт 88, 17 сумын 56 тойрогт 827 нэр дэвшигч бүртгэгджээ.

 

Related news