Тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хүмүүсийг сургалтад хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхээс 2018-2020 онд тэнсэх
албадлагын арга хэмжээ авсан хүмүүсийг соён гэгээрүүлэх
нийгэмшүүлэх сургалтад хамруулжээ.
Сургалтыг Завхан аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын
2-нд зохион байгуулсан байна.
Энэ үеэр шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,
хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгч,
дахин гэмт хэрэг үйлдэх, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага
тараажээ.
Мөн “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Харилцаа”, “Зорилготой байж, зорилгодоо хүрэх
арга зам” сэдвээр илтгэл танилцуулж, ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн
байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day