Музей үзэнгээ сэтгэн бодох чадвараа сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЖил бүрийн 5 дугаар сарын 18-ныг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс "Олон улсын музейн өдөр"-ийг “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Эл өдрийг тохиолдуулан доктор Н.Эрдэнэ-Очир Үндэсний музейд “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц тавив. Мөн үеэр “Хүннү ширмэл ширдэг” эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулж, боловсролын хөтөлбөрт хамруулахыг уриалав. Уг тоглоом нь үзэгчдэд музейг үзэнгээ сэтгэн бодох чадвараа сайжруулах боломжтой гэнэ. Эл тоглоомыг эвлүүлж тоглохдоо домгийн амьтдын дүрсийг нүдлэн тогтоох, тухайн цаг үе орон зайд өөрийн төсөөллөөр аялахын сацуу ширмэл ширдэгний ур хийцээр дамжуулан хосгүй үнэт үзмэрийн үнэ цэнийг ойлгох, танин мэдэх ач холбогдолтой аж.
Б.Заяа