“Тэргүүний залуу” медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-26 14:05:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Начин Э.Очирболдод аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд “Тэргүүний залуу” медаль гардууллаа.

Э.Очирболд нь Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99, аймаг байгуулсны 59 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 128 бөх барилдсанаас тав давж аймгийн начин цол хүртсэн юм. Үндэсний бөхийн спортоор хичээллэж аймаг орон нутгийнхаа баяр наадамд амжилттай сайн барилдаж цол хүртсэнд ийнхүү талархал илэрхийллээ. Аймгийн Начин Э.Очирболд Дархан сумын 6 дугаар багийн иргэн юм.

Related news