Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг албаныхан анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРХаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Ой хээрийн түймэр гаргахаас урьдчилсан сэргийлэхийг нийт ард иргэддээ Баянхонгор аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Ил задгай гал түлэх, татсан тамхины иш, чүдэнз, үнс нурмаас болж бидний эх болсон байгаль дэлхий, ан амьтан, өвс, ургамал устах аюултайг албаныхан хэлж байна.
Дашрамд дуулгахад, Баянхонгор аймагт Жинст сумын Их Богдын байгалийн цогцолборт газрын Хүүшийн аманд энэ сарын 8-нд хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн талаарх мэдээллийг Баянхонгор аймгийн Жинст сумын малчин н.Хүрэлбаатар өгснөөр, “Хөнөг” 3 дугаар багийн засаг дарга О.Жин, БОХУБ С.Ганцэцэг нар сумын ЗДТГ болоод багийн иргэдийг дайчилж ажиллуулсан байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон гурван мэргэжилтэн зэрэг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг түймрийн голомтод ажиллаж 2016.04.09-ний 03:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн гүйцэд унтраажээ.
Б.Мөнхзул