Галуут сумынханд НҮБ-ын тусламжийг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРНҮБ-ын Хүн амын сангаас эрүүл ахуй, ариун цэврийн багц, Дэлхийн зөн ОУБ-аас хүнсний багц, НҮБ-ын Мал хамгаалах сангаас малын эрүүл мэндийн багцийг тус тус санхүүжүүлэн Баянхонгор аймгийн Галуут суманд хүргүүлжээ.
Нэгдсэн Үндэсний байгууллагаас олгосон тусламжийг Галуут сумын 142 өрхөд олгосон бөгөөд жилийн 4 улиралд мал сүргээ маллаж байдаг 100-аас доош толгой малтай малчин өрхөд олгосон байна.
Тусламжид Хайрхан 1 дүгээр багийн 34 малчин өрх, Сүмбэр 2 дугаар багийн 15 малчин өрх, Үнэгт 3 дугаар багийн 12 малчин өрх, Баяннуур 4 дүгээр багийн 13 малчин өрх, Мандал 5 дугаар багийн 60 малчин өрх, Баянхошуу 6 дугаар багийн 8 малчин өрх тус тус хамрагджээ.
Б.Мөнхзул