Төгсөгчдийн 80 гаруй хувь ЭЕШ- д бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЕБС төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд дуусна. Дундговь аймгийн хувьд энэ хавар 476 сурагч ЕБС-иа төгсөх бөгөөд өнөөдрийн байдлаар тэдний 80 гаруй хувь нь ЭЕШ- даа бүртгүүлжээ.
Бүртгэл эхлэхтэй зэрэгцэн Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлэл өгсөн тул бүртгэлийн явцад ямар нэг бэрхшээл тулгараагүй байна. Бүртгэлийн хугацаа дуусах дөхөөд ирэх үед ачаалал нэлээд ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг хичээсэн. Гэхдээ ямар хичээл сонгохоо зарим нь шийдээгүй байгаа тул бүртгүүлэхийг тэр бүр яараагүй гэдгийг хүүхдүүд хэлж байна.
ЭЕШ-д бүртгүүлсэн сурагчдын дийлэнх нь монголхэлээс гадна математик, физик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлийг сонгосон бөгөөд урьд жилүүдэд ч мөн эдгээр хичээлийг хамгийн олон хүүхэд сонгож байжээ.
Энэ хавар төгсөх сурагчдаас гадна урьд жил төгссөн 50 гаруй төгсөгч ЭЕШ-д бүртгүүлэхээс одоогийн байдлаар 15 нь бүртгүүлсэн байна.
Т. Отгонтуяа