Байнгын хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 09:35:32

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2016 оны эхний улирлын байдлаар 818 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ба хэргийн илрүүлэлт 63 хувьтай байна.

Үйлдэгдсэн хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд энэ төрлийн хэрэг зөрчил өсөх хандлагатай байгааг тус газрын Олон нийттэй харилцах байцаагч, ахлах дэслэгч Б.Туяацэцэг хэллээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулснаар 14-18 насны 20 орчим хүүхэд оролцсон 13 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээд, хоёр удаагийн үйлдлээр бусдын 48 тооны адууг хулгайлсан 25-35 насны бүлэг этгээд, бусдын дэлгүүр, орон байрт нэвтрэн 8 удаагийн үйлдлээр хулгайн хэрэг хийсэн 17-19 насны дөрвөн этгээдүүдийг тус тус илрүүлэн баривчлаад байна.

Хулгайн хэрэгт ихэнхдээ ажилгүй иргэд, дунд сургуулийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд оролцжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news