Аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:49:56

ОУХМ Л.Отгонбаярын нэрэмжит зүүн бүсийн өсвөрийн Өмнөговь аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 2016 оны 04 сарын 8-9 өдрүүдэд Номгон сумын төвд болох гэж байна.

Энэхүү тэмцээн нь хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх, орон нутгаасаа алдар суутай тамирчид төрүүлэх зорилготой ажээ.  Тус тэмцээнд 10-14, 15-18 насны ангилалаар оролцох юм байна. Тэмцээнд оролцох хүүхдүүдийг зохион байгуулагчид байр, хоолоор хангах бөгөөд унаа, шатахуунаа оролцогч сум байгууллагууд хариуцахыг анхаарууллаа.

Олон Улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр нь Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул юм. Тэрээр Монгол улсын рекордыг 8 удаа шинэчлэн тогтоосон, улсын 35 удаагийн аварга, 2011 онд Чех улсын Праг хотод болсон цагдаагийн дэлхийн аваргын алтан медальтай хөнгөн атлетикийн тамирчин юм. Одоо 2016 онд Бразилийн Рио Де Жанеро хотод болох олимпод орох эрхээ аваад байгаа ажээ.

Д.Мишигсүрэн

Related news