«Сөрөг зуршлыг жигшье» сэдэвт жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
norovsambuu@montsame.mn
2016-03-10 22:12:08

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын төв талбай дээр өнөөдөр хүүхдүүд жагсаж, замын хөдөлгөөн зогсоолоо.

Тайван жагсаалыг аймгийн хүүхэд, гэр бүлийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх зөвлөл, цагдаа, эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулжээ. 

Хүүхэд, гэр бүлийн байгууллагын ажилтан Р.Жанилган энэ жагсаалын тухай ярихдаа, «Сөрөг зуршлыг жигшье» сэдэвт энэ жагсаал хүүхэд залуучуудыг хэрэг зөрчил, аюул ослоос хамгаалах, зөв хүмүүжил олгорход зориулагдаж байна. Бүрэн дунд сургуулийн сурагчид болон багш, эцэг эхчүүд оролцно. Тэд жагсаж явах зуур «Ах эгч нар аа, архи, тамхи бүү хэрэглээч», «Бидэндээ сайн  үлгэр дууриал үзүүлэгтүн» гэх зэргээр уриа хашгирахаар бэлтгэж байна гэв.

Үд дунд жагсаал явагдах үеэр цагдаа нар хамгаалалтанд зогсож, хотын төв зам хоёр цаг хаагдлаа.

Ш.Айзаря

 

Related news