Онцгой байдлын албан хаагчид малчдад туслах хандивын аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 16:41:01

Баян Өлгий аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрч малын зүй бус хорогдол эх малын хээл хаялт нэмэгдэж, малчид гар дээрээ бэлэн мөнгөгүйгээс малын өвс тэжээл авч чадахгүйд хүрчээ.

 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон Мэргэжил сургалт үйлдвэрллийн төвийн багш, ажилчид, оюутнууд малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аянд нэгдэж малчдад нийт 1.300.000 төгрөг хандивлав. Хандиваар цугларсан бэлэн мөнгөөр гурил, ургамалын тос, тэжээл зэрэг малчдад хэрэгцээтэй зүйл худалдан авч Цагааннуур тосгоны гучин малчин өрхөд Онцгой байдлын газрын дарга хурандаа Ц.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг малчдын хотонд биечлэн очиж тусламжийг гардуулж өгч малчдын өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Тус аймагт Засгийн газрын 2016 оны мөн Засгийн газрын 67 дугаар тогтоолоор 302.4 тонн өвс, 319.2 тонн тэжээлийг улсын нөөцөөс хувиарлаж малчдын гарт хүргэхэд бэлэн болжээ.

Ш.Азйаря

Related news