Аймгийн шүүхийн шинжилгээний алба байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байрны нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Шүүхийн шинжилгээний албаны дарга хошууч Ж.Өнгөтхүү, Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Батболд, Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Ц.Гантулга нар оролцож баяр хүргэж, үг хэлэв.
Цаашид аймгийн удирдлагын зүгээс техник, тоног, төхөөрөмжийн хэрэгслээр хангахад шаардлагатай зарим хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болов.
Ш.Айзаря