Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 12 объектыг нэгжин шалгажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 4 дүгээр сарын 24-30-нд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
850 days