Нийслэл дэх бүх автобусны буудлыг ариутгана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс хотын гудамж, талбайг халдваргүйжүүлж эхэллээ. Ингэхдээ угаалгын хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн захирагчийн алба, НМХГ, Нийтийн тээвэр үйлчилгээний газраас газар дээр нь танилцуулав. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудал дээр ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсэн юм.
1864 days