“ЭНТО” ХХК-иас дархлаа дэмжих эм бэлдмэл хандивлав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд туслах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. “ЭНТО” ХХК-иас коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, алба хаагчдад вирусын эсрэг дархлаа дэмжих эм, тосон түрхлэгүүдийг өнөөдөр хандивлалаа.
1859 days