С.Баттулга: Эх орныхоо төлөө ажиллах, онцгой эрхтэй даалгавар авсан хүнийг "дипломатч" гэдэг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жил, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга “Манай сургуулийн 30 жилийн түүх бол зөвхөн энэ сургуулийн түүх төдий биш, Монгол Улсад орчин цагийн гадаад харилцаа, дипломат албаны үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсэн 30 жилийн түүх юм шүү. Манай хамт олон, энэ сургуулийн түүхийг бүтээлцсэн бүх хүн үүгээрээ бахархдаг” хэмээн онцолж байлаа.
1487 days