Олимпиадад түрүүлсэн сурагчид ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой болон Монгол Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд зохион явагдсан Орос хэлний олимпиад, шилдэг багш нарын уралдааны дүн гарчээ. Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Дархан гэсэн зургаан аймгийн төгсөх ангийн 27 сурагч орос хэлний олимпиадад оролцож, долоон сурагч ОХУ-д үнэ төлбөргүй өөрийн дуртай их дээд сургуульдаа суралцах эрхтэй боллоо.
2389 days