Дархан-Уул аймаг “Халдварт бус өвчин”-тэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулж байна
Дархан-Уул/МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн иргэдийн эрүүл мэндийн зан үйлийн төлөвшлийг аймгийн хэмжээнд судлахад хүн амын дунд тамхины хэрэглээ 45.5, архи, согтууруулах ундааны хэрэглээ 36, хөдөлгөөний хомстол 54, илүүдэл жинтэй, таргалалттай 60,7 хувь байгаа ба хүн амын дунд эрүүл мэндийн зөв хэвшил, дадлыг төлөвшүүлэх шаардлага байгааг харуулж байна.
2406 days