Монгол Улсын газрын зургийг гэрэлтдэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-21 13:50:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “JCI Дархан салбар байгууллага нь 2019 онд ”Эерэг өөрчлөлтийг манлайлцгаая уриа дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Инээмсэглэх Дархан” төсөл эхлүүлж, Дархан сумын 8 дугаар багт байдаг Монгол Улсын газрын зургийг гэрлэн чимэглэлтэй болгожээ.

Олон улсын төв зам Дархан-Уул аймгийг дамжин өнгөрдөг хэсэгт  буюу Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ байр байдаг. Тус байрыг анх барих үед тус салбараас Монгол Улсын газрын зургийг зурж тэмдэглэжээ. Харин тэд саяхан Монгол Улсынхаа газрын зургийг гэрэлтүүлэгтэй болгож Дархан хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэнд оршин суугчид болон иргэд талархан хүлээн авсан байна.

Цаашид JCI Дархан салбар байгууллагынхан аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүүхэд залуусыг хөгжүүлэх болон гадаад улс орнуудтай харилцаа холбоо тогтоох тал дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн аж. 

Дашрамд  JCI Дархан салбар байгууллага байгуулагдаад 23 жил болж байгаа бөгөөд 80 гаруй гишүүнтэй аж.

 

Related news