Усанд осолдож амиа алджээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар алтны уурхайн ажилчдын гэрээс иргэн Б /49 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон талаарх дуудлага мэдээллийг 14:15 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаа, сумын нутгийн захиргааны байгууллагын таван алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
2563 days