"Намрын ногоон өдрүүд"-ээр ааруул хамгийн их эрэлттэй байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв Баганат талбайд "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, ХХААБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, аймгийн ХХААГ-ын дарга Л.Баттөр нарын зэрэг албаныхан, худалдаачид, ард иргэд оролцов.
Энэ жил аймгийн хэмжээнд зуншлага сайнгүй байсан ч ногоо хураалтад онц нөлөөгүй учир өмнөх жилийн хэмжээнд ургац хурааж чаджээ.
2486 days