Говийн гайхамшгуудтай танилцах аялал хоёрдахь жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Говийн гайхамшигт-6 Уран бүтээлчдийн нэгдсэн аялал 2018” их говийн дархан цаазат газартай танилцах аялалыг аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Аялагчид хөтөлбөрийн дагуу Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай, Их говийн дархан цаазат газраар долоон шөнө, найман өдрийн хугацаатайгаар нийт 1640 км замыг туулж, 50 гаруй газрыг үзэж сонирхсон байна.
Аялалд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Баянхонгор хотын ЗДТГ, Баян-Өндөр, Шинэжинст сумын ЗДТГ, Гон гандан дэдлин хийд, Түүх угсаатны зүй болон байгалийн музей, Хас авто засварын газар, Хэвлэл мэдээллийн төлөөлөл болох сэтгүүлч, яруу найрагч, зураглаач, гэрэл зурагчид, гар урлал бэлэг дурсгалын зүйл бүтээгч нарын зэрэг 24 аялагч хамрагджээ.

Б.Мөнхзул