БАЯНХОНГОР: “Бэлэн бай” онол, дадлага сургуулийг зохион байгууллаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улс"-ын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран иргэд олон нийтэд гамшгийн эрсдэлийг таниулах, сургаж, дадлагажуулах “Иргэн бүрт” сургалтын танхимыг тохижуулан үйл ажиллагааг нээлээ.
1020 days