ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн эмч нарт анхан шатны тусламжийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт сургууль, цэцэрлэгийн эмч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны тоног төхөөрөмжийг өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө. Энэ ажлыг "Сургууль цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд" төслийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн 26 сургууль, 36 цэцэрлэгт өндөр жин хэмжигч, утлага, даралтын аппарат, пульс оксометр, халуун хэмжигч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байгаа юм.
1020 days