ОРХОН: Хог ангилан, ялгах, боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийг байгуулаад 46 жил болж байна. Энэ хугацаанд хогийн нэгдсэн цэг дээр 5 сая шоо.метр хог хуримтлагдсан бөгөөд зөвшөөрөгдсөн 80.3 га талбай нь 180 га болтлоо өргөжсөн юм. Иймд өнгөрсөн 2022 онд Хот тохижуулах газар БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран 100 га талбайг цэвэрлэж 25 га талбайг нөхөн сэргээж, 72 метрын урттай далан босгож, 4 га талбайд 2500 ширхэг мод тарьжээ. Мөн аюултай хог, хаягдлыг дарж устгах агуулахыг 305 сая төгрөгөөр барьсан байна.
947 days