ДУНДГОВЬ: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг "Хатан" эмнэлгээр гүйцэтгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-06 10:46:43
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-г гүйцэтгүүлэхээр Аясал ХХК- тай гэрээ байгуулав.
"Нийгмийн халамжийн тухай хууль"-д "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний сэргээн засах эмчилгээг магадлан итгэмжлэл бүхий байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасан нь төрийн үйлчилгээг ТББ, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй ажил болж буй.
Аясал ХХК 2001 онд байгуулагдсан. Тус компаний "Хатан" эмнэлэг нь сэргээн засах эмчилгээ, оношилгоо, бариа, хоргүйжүүлэх зэрэг үйлчилгээг жилдээ 1500 гаруй хүнд үзүүлдэг байгууллага юм. Түүнээс гадна сэтгэл засал,  бясалгал, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжих болон эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг аж.
"Аясал" ХХК нь хамтран ажиллах гэрээгээр 2023 онд 40 ахмад настан, ХБИ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээ хийж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Тус компаний захирал, "Хатан" эмнэлгийн их эмч А.Хатантөмөр  гэрээний дагуу үйлчилгээг өнөөдрөөс эхэлнэ гэлээ.

Related news