ДОРНОД: Тарваган тахлын голомтоос амьд үлдсэн Өвгөнбүргэд-Соболев
Чойбалсан /МОНЦАМЭ/. Өвгөнбүргэд-Соболев гуайн хувь тавилан, туулсан амьдрал яг л кино шиг. Гэр бүлийнхэн нь тарваган тахлаар өөд болж, өвчний голомтоос ганцаараа амьд гарч, гуравхан настайдаа орь ганцаар өнчирч хоцорсон хүүг сайн айл өргөж аван алган дээрээ бөмбөрүүлж өсгөдөг. Хожмоо тэр хүү халдвартын нэртэй эмч болж, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллан, өдгөө үр хүүхэд, ач зээгээ тойруулан энх тунх аж төрж сууна.
839 days