Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тандалт судалгаа хийжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын Дойтын цагаан нуур болон Өгий нуурт энэ сарын 13-15-ны хооронд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, аймгийн ЗӨСТөв, ХХААГ-ын мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүд хамтран “Шувууны тандалт судалгаа” хийжээ.
Тус багийнхан Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон, нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулж, өвчтэй болон өвчилсөн шувууд байгаа эсэхийг хянасан байна. Харин шинжилгээний хариу гарахад удаан хугацаа шаарддаг юм байна.
3096 days