"Залуучуудын бодит оролцоо ба түншлэл" нэртэй залуучуудын чуулга болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-нд Өмнөговь аймагт "Залуучуудын бодит оролцоо ба түншлэл" нэртэй залуучуудын чуулга болно.
Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгмийн оролцоог сайжруулах, ажилгүй залуучуудыг идэвхжүүлэх зорилготой энэхүү чуулган тус аймгийн 60 гаруй залуус оролцох ажээ. Уг чуулганыг НҮБ-ын Хүн ам сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Иргэний Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Монголын залуучуудын эвсэл, ГБХЗХГазраас зохион байгуулж байгаа юм байна.
Тус аймгийн нийт хүн амын 75 хувь залуучууд эзэлдэг бөгөөд залуусаа дэмжих талаар олон талт ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Мөн байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллуулах ёстой байдаг ч энэ амьдрал дээрээ хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй тул хөгжлийн бэрхшээлтэй залуусынхаа мэдлэгийг дээшлүүлэх, нийгэмд оролцох боломжийг нь нээж өгөхөөр дээрх чуулганыг зохион байгуулж байгаа ажээ.

Д.Мишигсүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days