Орон нутагт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт “Altai beauty” нэрийн уруулын будаг, саван, алжаал тайлагч ванны бөмбөлөг, энергийн лаа, машины үнэртүүлэгч гэх мэт гоо сайхны нийт таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэж байна. Эдгээр нь хонины сүүлний тос болон хүнсний сода, оливын тос гэх мэт бүтээгдэхүүнийг агуулж буй тул байгалийн гаралтай, органик гэдгээрээ онцлог, давуу талтай юм.
2732 days