Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д цахимаар бэлтгэх сургалт үргэлжилнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалтыг өнгөрсөн 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлсэн. Уг сургалтыг Elab Education Academy-тай хамтран математик, хими, физик, түүх, нийгмийн ухаан, англи хэл, монгол хэлний олимпиадын аварга, Монгол Улсын зөвлөх багш нараар ахлуулан зохион байгуулж байгаа. Уг сургалт энэ сарын 28-ны өдөр дуусах байсан боловч ЭЕШ-ын хугацаа хойшилсон тул 8-р сар хүртэл үргэлжлэн орохоор болжээ.
1491 days