Аймгийн Засаг дарга хэлтэс, агентлагийн дарга нарт баяр хүргэлээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2020 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, шилдэг аймгаар шалгарсан. 2019 оны ололт амжилтаа бататгаж, дахин шилдэг аймгаар шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хэлтэс, агентлагийн дарга нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар баяр хүргэн талархал дэвшүүллээ.
1488 days