"Багш шавийн барилдлага-2021" уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 55 дахь өдөр, Орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол соёл урлагийн газрын монгол хэл хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Тосонцэнгэл сумын сургуулийн 11-р ангийн сурагч Ү.Энхжин нар хамтран "Багш шавийн барилдлага-2021" уран бичлэгийн үзэсгэлэн өнөөдөр Мөрөн хотод нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд уран бичлэг, бийрэн бичлэг, эвхмэл бичлэг бүхий 50 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
1365 days