Эрдэнэ зуу хийдийн үзмэрийг танилцуулсан зурагт номыг хэвлүүлжээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум дахь Эрдэнэ зуу хийдээс "Их шүтээний орон Эрдэнэ зуу" номыг эмхлэн хэвлүүлж, уншигчдын хүртээл болгоод байна. Тус номд Эрдэнэ зуу хийдийн сан хөмрөгт хадгалж буй шашин, соёлын өв дурсгал бүхий 152 шүтээн, үзмэрийг гэрэл зураг, монгол, англи тайлбартайгаар нийтэлжээ.
1343 days