Хүнд, хүндэвтэр иргэдийг эмчлэх эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. АНЭ-ийн дэргэдэх Халдвартын эмнэлэгт анх коронавирусний батлагдсан тохиолдлыг эмчлэх зориулалтаар 20 ор дэлгэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 34 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн ачаалал нэг дахин нэмэгджээ. Жирэмсэн эмэгтэй, нярай, ахмад настан гээд эрсдэлт бүлгийн нэн хүнд, хүнд, хүндэвтэр гэсэн оноштой хүмүүс энэ эмнэлэгт ирж байна гэв.
1342 days