Ангус үүлдрийн бухаар сүргээ сайжруулснаар махны гарц 40-50 килограмаар нэмэгджээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур орчны нөлөөнөөс үүдэн бэлчээр ус жилээс жилд хомсдож, энэ хэрээр малчид малынхаа тооноос илүү чанарт анхаарч үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн иргэд мал аж ахуй, фермер эрхлэх сонирхолтой болсон. Тэдний нэг бол Баруун-Урт сумын иргэн О.Дүүрэнбилэг юм. Тэрээр 2015 оноос үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байна. Ангус үүлдрийн бухаар сүргээ сайжруулснаар нэг үхрээс гарах махны гарц 40-50 килограммаар нэмэгдсэн байна.
1208 days