Бараа, ажил үйлчилгээ хүлээлцэх комисст мэргэжлийн хүмүүсийг оролцуулж байхыг анхааруулав
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-н гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллах үеэрээ аймгийн удирдлага, эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр худалдан авах ажиллагаа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эмч ажилчдын ур чадвар, сахилга хариуцлагын талаар хэлэлцээд, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгохын тулд хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа.
2625天