Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймагт ажиллалаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговьт айлчлахдаа эхлээд аймгийн удирдлагуудтай уулзаж тус аймаг хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм.
Тус аймагт өнгөрсөн онд 73,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн бөгөөд үүнээс 53 тэрбум нь өөрийн орон нутгийн төсвөөр хийсэн ажлууд байгаа ажээ. Мөн тус аймгийн төв Даланзадгадад 3,3км авто зам, 11км явган хүний зам, гэрэлтүүлэг, 2км дугуйн замыг бариад байгаа юм.
2675天