Даланзадгадад зогсоолгүй газар тавьсан автомашиныг ачиж, журамлана
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зогсоолгүй газар тавьсан автомашин болон тээврийн хэрэгслийг ачиж, журамладаг болох гэж байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн харъяанд байдаг автомашин зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа буюу байрыг тендерт сонгогдсон байгууллагад нь шилжүүлэн өглөө. Ингэснээр энэ сарын 20-ноос эхлэн зогсоолгүй газар тавьсан автомашин болон тээврийн хэрэгслийг журамладаг болох юм байна.
2803天