Монгол-Хятадын сэтгүүлчдийн есдүгээр форумыг Өмнөговьд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ оны 7 дугаар сард Монгол-Хятадын сэтгүүлчдийн есдүгээр форумыг зохион байгуулахаар боллоо.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр 34 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл мэдээллийн багтай хамт Өмнөговь аймагт ажиллаж, МСНЭ-ийн салбарын хамт олонтой уулзлаа. Энэ үеэрээ тэрээр Монгол-Хятадын сэтгүүлчдийн есдүгээр форумыг энэ оны 7 дугаар сард Өмнөговь аймагт МСНЭ, Өмнөговь аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
МСНЭ-ийн ерөхийлөгч нь найм дахь аймагтаа ажиллаж байгаа аж. Тэрээр тус аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн сэтгүүлчидтэйгээ уулзаж, салбар зөвлөлөө оффисын байртай болгож, компьютер, принтер, тавилга гардуулан өглөө. Тус уулзалтын үеэр Өмнөговь аймгийн UCTV телевизийн сэтгүүлч У.Батчимэгт "Ган үзэгтэн" шагналыг гардууллаа.
Энэ үеэр тус аймгийн хэвлэлийнхэн болон МҮОНТ, ТВ5, ТВ8 зэрэг төвийн телевизүүд мөн Зууны мэдээ, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонины сурвалжлах баг орон нутгийн өмчит Таван толгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь энэ жил 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм.

Д.Мишигсүрэн