30 жил тасарсан амжилтыг нутагтаа авч иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн сагсчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай хүртжээ.
Б.Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн өсвөрийн сагсчид 30 жил тасарсан амжилтыг нутагтаа ийнхүү авч иржээ. Одоогоос 30 жилийн өмнө н.Даваасамбуу дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ багийнхан улсын аваргаас мөнгөн медаль авч ирж байсан ажээ.
Б.Өлзийбат дасгалжуулагчтай өсвөрийн багийнхан хоёр дахь жилдээ уг сдортоор хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил улсын аваргаас хүрэл медаль авч ирсэн юм. Мөн багийн дасгалжуулагч Б.Өлзийбат шилдэг дасгалжуулагч болсон байна.
Ирэх сарын 25-аас 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд ХБНГУ-д болох олон улсын хүүхдийн тэмцээнд тус багийн 6 өсвөрийн тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцох эрх аваад байгаа юм байна.
Д.Мишигсүрэн