"Эрдмийн гэгээ" сургуулийн хамт олон малчдад тусламж илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 16:29:06
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын "Эрдмийн гэгээ" сургуулийн хамт олон малчдад тусламжийн гараа сунгалаа. 
Хур бороо хомс, бэлчээрийн гарц муудсан өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч байгаа сумдын нэг нь тус аймгийн Баян-Овоо сум юм. Тус сумын малчдад зориулан Б.Гэрэлт-Од захиралтай улсын тэргүүний "Эрдмийн гэгээ" дунд сургуулийн сурагчид, багш, ажилчид өөрсдийн сэтгэлийн хандив болох бээлий, нэмнээ болон бусад эд материалын зүйлийг сумын удирдлагуудад гардуулан өглөө.  
Өвөл, хаврын хүндрэлтэй цагийг даван туулахад малчдад сэтгэлийн дэм өгсөн тус сургуулийн хамт олонд талархаж буйгаа нутгийнхаа зон олны өмнөөс сумын удирдлагууд илэрхийллээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻